“Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захиралыг түр орлогч Л.Наранбаатарын хувцаснаас байршил тогтоогч илэрчээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Манай туслах өнөөдөр/2022.04.12/ таны куртикнаас нэг дуу гараад байна гэхээр нь шалгасан чинь байршил тогтоогч гарч ирлээ. Мэргэжлийн тагнуулчид ийм юм хийнэ гэж байхгүй байлгүй дээ. Манай эхнэр хол газар явж байгаа надад санаа тавьсан юм байлгүй’ гэв.
Сануулахад: Засгийн газрын гуравдугаар сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлсэн.
Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилсон.
Л.Наранбаатар нь ШУТИС-ийг уул уурхайн үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр 2002 онд төгссөн, 43 настай. 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Мэргэжлээрээ хувийн хэвшилд тасралтгүй ажилласан туршлагатай боловсон хүчин билээ.