Волейболын улсын аварга тодорлоо

Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод энэ сарын 5-12-ны хооронд зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 19 аймаг, 3 дүүрэг, 18 клубын эрэгтэй, эмэгтэй нийт 64 багийн 1536 тамирчид оролцжээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар 10 жилийн дараа Сэлэнгэ аймагт дахин зохион байгуулагдсан байна.

Эрэгтэй тэргүүн байрт спортын мастер Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай, М.Уранбаяр ахлагчтай Сэлэнгэ аймгийн шигшээ баг, 2-т спортын мастер Отгонбаяр дасгалжуулагчтай Залуу монгол баг, 3-т Өмнөговь аймгийн баг шалгарчээ.

Мөн эмэгтэй алтан медалийн эздээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургууль, мөнгөн медалийн эздээр Баянхонгор аймгийн эмэгтэй баг, Хүрэлмедалийн эздээр Сэлэнгэ аймгийн шигшээ баг орж багийн дүнгээр Сэлэнгэ аймаг шилжин явах цомыг авсан байна.