Засгийн газраас өргөн мэдүүлсэн гол нэрийн гурван бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцлээ. Тус хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв.
Хэлэлцүүлгийн явцад “Үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгохдоо бараа бүтээгдэхүүний одоогийн үнийг буулгаж, цаашид барих” санал ирсэн байна. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин нар үндэсний үйлдвэрлэгч нартай уулзаж, үнэ буулгах санал тавьсан байна. Энэ үеэр мах үйлдвэрлэгч нар нийслэл квотоо нэмэгдүүлж, зохицуулалтын ажил хийвэл махны үнийг 1000 хүртэлх төгрөгөөр буулгах боломжтой. Гурил үйлдвэрлэгчид НӨАТ-аас чөлөөлбөл үнийг 10 хувиар буулгах боломжтойг хэлжээ.
Мөн үйлдвэрлэгч нарт цахилгааны хөнгөлөлт үзүүлж, үнийг 3-5 хувиар бууруулах боломжтой. Тиймээс энэ саналуудыг УИХ-ын ажлын хэсэг, Сангийн яам судлах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.
Хүндэрлийг даван туулахын тулд экспортоо дэмнэх, импортоо хэмнэх, төсвийн зарлуудаа хэмнэж, тодотгол хийж шаардлагагүй халамжуудыг танах зэрэг хэмнэлт хийх боломжууд байгаа гэдгийг ч УИХ-ын дарга хэллээ.