Б.Бат-Эрдэнэ: Дархан цаазат газарт хахууль өгч газар авсан гэх асуудал АТГ-т шалгагдаж байгаа

Соёмботой уулын оройд газар олгожээ. Богдхан уулын дархан цаазат газарт болон Туул голын сав дагуу олгогдсон газруудыг ямар замаар олгосныг нягтлан шалгаж байна. Энэ талаарх мэдээллийг хүн бүхэн ил тод үзэх боломжоор удахгүй хангана хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээллэсэн байна. Мөн заавал голын дагуу газар авна, үгүй бол жагсаал хийж өлсгөлөн зарлана гэсэн иргэд ч байна. Нийслэлийн 1.6 сая иргэнийг ундаалдаг усны сав газраа хамгаалахгүй бол болохгүй гэжээ. Түүнчлэн тус бус нутагт газар авахын тулд хахууль өгсөн асуудал АТГ-т шалгагдаж буй гэв.

Сүүлийн жилүүдэд Дарханцаазат Богд уулын 33 амыг хашаалж эзэмшсэн, шинэ суурьшлын бүс болгож орон сууц барьсан асуудлууд гарсаар буй. Үе үеийн сайд нар тус бүс нутагт амьдардаг иргэд, үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжээс өндөр татвар авах талаар хөндсөн ч эсэргүүцэлтэй тулгарч ямар нэг шийдэлд хүрсэн зүйлгүй өнөөдрийг хүрээд буй билээ.

Д.Гэрэлээ