ЭМЯ: Коронавируст халдварын 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 41 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 25 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт байна.

Одоогоор 163 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 21, жирэмсэн эх 3 байна. Гэрийн хяналтад 596 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.