Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өнөөдөр 14-17 цагийн хооронд иргэдийг хүлээн авч уулзах юм байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэдийн санал хүсэлтийг утсаар болон цахимаар авах бөгөөд тус яам, харьяа агентлагтай холбоотой асуудлаар иргэд биечлэн уулзах боломжтой аж.
Энэ үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулах юм байна.
Т.Баяр