Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Онцгой байдлын ерөнхий газар хамтран орон нутагт осолд орж, хүнд гэмтсэн иргэнд тусламж үзүүлдэг болсон. Өнгөрсөн долоо хоногт нисдэг тэргээр 22 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.