Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөг төлөгдөөд байна. Тус банк 2023 онд 2 том бондын төлбөр төлнө. Засгийн газрын баталгаа гаргасан 725 тэрбум төгрөгийн Самурай бондын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл гарч болзошгүй.
Тиймээс хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэхийн тулд Засгийн газар онцгой анхаарч байна. Чанаргүй зээлүүд төлөгдвөл бондын төлбөрт асуудал гарахгүй.