Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8 га 20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.
Мөн “Хоггүй хороо” болох уриалгыг гаргаад байна. Цаашид:
– 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,
– Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,
– Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,
– Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,
– Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.