Хүүхдийг сурах хүсэлгүй болгодог 5 шалтгааны талаар сэтгэлзүйч зөвлөж байна.
Айлгах.
Хүүхдийн хичээлийг хийлгэхийн тулд бараг л дэлхийн 3 дугаар дайн болдог. Аав ээжийн зэвсэг: хашхирах, загнах, зодох. Тухайн үедээ л үр дүнтэй ба та байнга айлгаж сэдэлжүүлэх хэрэгтэй болно. Айсандаа л хийх болохоос сурч мэдэх гэж биш. Өсвөр насны хүүхэд болох үеэс үр дүнгүй болдог.
Хүүхэд тайван үедээ илүү сайн суралцдаг. Та өөрөө уурласан үедээ бодож сэтгэж чаддаг уу? яг үүнтэй адилхан сэтгэл хөдлөлдөө автсан үед их тархи маань сайн ажиллаж чаддаггүй.
Бусадтай харьцуулах.
Тэр чамаас илүү сурч байна, бусад хүүхдүүд даалгавраа хийгээд байхад чи өөрийгөө хар даа гэх мэтчилэн хүүхдээ илүү сайн болгохын тулд хэлдэг ч бодит байдал дээр эсрэг үр дүнд хүрдэг.
Өөрийнх нь өнгөрсөнтэй харьцуулах. Чи ийм зүйлийг чадахгүй байж байгаад одоо чаддаг болсон тэгэхээр үүнийг ч бас чадна гэж итгэж байна.
Хүүхдийн талаар тогтмол сөрөг үгсийг хэлэх.
Жишээ: удаан, залхуу, хайнга гэх мэт. Таны энэ хэлж буй үгс ийм биш болоход нөлөөлж чадах уу?. Таны энэ үгийг сонсох тусам улам дүрдээ орж эхэлдэг.
Ямар чадварыг би хүүхдэдээ хөгжүүлэх хэрэгтэй байна вэ? гэдэг дээр төвлөрөөд үзээрэй.
Хүүхдэд хариуцлагыг өгөхгүй байх.
Гэрийн даалгавар хийх, хичээлд сурах хариуцлагыг өөрөө авах. Чи яагаад хичээлээ хийхгүй байгаа юм бэ?, би чамд хэд хэлэх юм бэ?,
Даалгавраа хийхгүй бол утсыг чинь хурааж авлаа гэх мэтчилэн. Таны төлөө сураад байгаа юм шиг хандах. Заримдаа дүн авахын тулд өмнөөс нь даалгаврыг хийх ч тохиолдол байдаг. Мөн янз бүрийн зүйл авч өгнө гэж наймаалцах. “Та ийм юм авч өгвөл би хичээлээ хийнэ” гээд байвал өөрөө сурах хүсэлгүй болох ба гадаад сэдэлжүүлэлттэй болно.
Бага багаар сурах хариуцлагыг өөрт нь өгөх ба таны хариуцлага бол сурах сэдэлтэй болгоход нөлөөлөх. Танаас тусламж хүсвэл боломжоороо туслах (өмнөөс нь хийхгүй).
“Чи өөрийнхөө төлөө сурдаг болохоос миний төлөө биш” гэдгийг хэлж өгөөрэй. Сурах сэдэлтэй холбоотойгоор нэлээн ярилцах хэрэгтэй болно.
Буруу хийсэн эсвэл болохгүй зүйлсийг хэлэх. Чи дандаа энэ дээр алдаж байх юм, чиний энэ болохгүй байна гэх мэтчилэн. Сурах бол миний хийж чаддаг зүйлсийн нэг биш юм байна гээд зугтах буюу байнга тоглох гээд байдаг. Учир нь тоглоом тоглох үед тайван, өөрийнхөө чаддаг зүйлийг хийж байгаа.
Зөв магтаалыг тогтмол хэлж юу болж байгаа, ямар ахиц өөрчлөлт гарсан талаар хэлж өгч байх.
Миний хувьд оюутан байхаасаа гэрийн багш хийдэг байсан. Сурч чадахгүй хүүхэд гэж байхгүй харин тухайн хүүхдэд тохирсон арга барилыг олох чухал.
Хүүхэд бүрийн мэдээллийг хүлээн авах суваг, боловсруулах, тогтоох гээд харилцан адилгүй.
Тиймээс хүүхэд ойлгохгүй байна гэдэг дээр биш би юу хийвэл миний хүүхэд ойлгох бол оо? гэдэг дээр төвлөрөөрэй (тоглоом ашиглах, өөрөө бичлэг үзэж суралцах, багшаас асуух, цагийн багш авах, сургалтад хамруулах гэх мэтчилэн).
Сэтгэл зүйч Г.Хулан