18 настай Сима Херман охин эрүүл мэндийн байдлаас үүдэлтэй команд орсныхоо дараа цахим орчинд нийтэлсэн зураг нь дэлхийг цочроосон юм. Уушгины хатгалгаа болон уушгины дутагдлын эмчилгээ хийлгэсний дараа Сима бусад хүүхдүүдэд электрон тамхины хор уршиг, аюулыг сэрэмжлүүлэхийг хүсжээ. Өнөөдөр түүний биеийн байдал хамаагүй дээрдсэн ч гэлээ Сима Херман охин машин дотор амьсгал нь боогдож аав нь яаран эмнэлэгт хүргэж байсан нь саяхан. Сима Херман: “Би хамгийн түрүүнд хажууд байсан хүнээсээ бал, цаас гуйжээ. Учир нь тэрээр ярих боломжгүй учраас түүний харилцах цорын ганц арга зам бичих байжээ. Тэрээр би нүдээ нээсэн даруйдаа л ‘Би электрон тамхиний эсрэг кампанит ажил эхлүүлэхийг хүсэж байна’ гэж бичсэн.
Сима Херманы түүх бол электрон тамхитай холбоотой ноцтой, бүр амь насанд аюултай тохиолдлуудын тод жишээ аж. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) мэдэгдсэнээр 2019 оны байдлаар АНУ-ын 33 мужид электрон тамхинаас болж зургаан хүн нас барж, уушгины өвчнөөр өвчилсөн 450 гаруй тохиолдол бүртгэгдсэн.
Охин 15 настайгаасаа эхэлж электрон тамхи татсан ба тухайн үед худалдан авах насанд хүрээгүй байсан ч ойр хавийнх нь дэлгүүрүүд үнэмлэх шалгалгүй зардаг байсныг мэдээлжээ. Сима Херман анх эрүүл, нийгмийн идэвхтэй, олон жил бүжиглэсэн бүжигчин байсан ч электрон тамхи татах зуршил нь нэмэгдсэнээр түүний чадвар илт буурсан байна. Эцэст нь тэр өдөрт нэг хайрцаг янжуур тамхинд агуулагдах хэмжээтэй ижил хэмжээний никотиныг электрон тамхинаас хэрэглэж байжээ. “Би өөрийгөө тамхичин гэж боддоггүй байсан. Вейп (электрон тамхи) бол зүгээр л амттай утаа, би юуг ч буруу хийгээгүй” гэж санагддаг байснаа Сима Херман дурссан байна. Сима Херман охин электрон тамхи татаж эхэлснээс хойш 2 жилийн дотор 22кг огт хичээлгүй турсан ба үргэлж бие нь тавгүй, дотор муухай оргих, толгой эргэх зэргийг ихэнхдээ мэдэрдэг, гадаад төрхөд нь ч бас өөрчлөлт орж эхэлсэн байна. Бусад хүмүүс хийж байлаа гээд та ч бас хийх ёстой, хийсэн ч зүгээр гэсэн үг огт биш. Электрон тамхинаас оройтоогүй дээрээ татгалзъя! ТамхинаасТатгалзъя хэмээн тэрээр уриаллаа.
Т.Түвшин