Канад улс Украинаас экспортлох бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байгаа гэж NBC мэдээллээ.
2019-2021 оны хооронд Канад руу экспортлосон Украины бараа бүтээгдэхүүн жилд дунджаар 170,8 сая канад доллар байжээ. Үүнээс 2,6 сая канад долларын татвар авч байсан аж. Харин одоо Украины эдийн засгийг дэмжих үүднээс экспортын татварыг цуцлахаар төлөвлөж байгаа юм байна.