Франц Улсын иргэн Mathèa Favennec гэх аялагч бүсгүй Ninouck нэртэй нохойн хамт мөрөөдлөө биелүүлэхээр Монгол оронд зорин иржээ. Түүний мөрөөдөл Монгол мориор аялах ба энэ удаад Улаанбаатар хотоос Хөвсгөл нуурыг хүртэл явах ажээ. Энэхүү аялалд Эвт сум морин спорт сургалтын төв ах, дүү 2 алаг мориор дэмжлэг үзүүлжээ. Алтан шар зам өлзийтэй байг.
Эх сурвалж: Эвт сум морин спорт сургалтын төв