Булган аймгийн Хутаг-Өндөр сум Улсын тэргүүний сумаар шалгарлаа

МУ-ын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын тэргүүний сум шалгаруулах” болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг Улсын тэргүүний сум шалгаруулдаг. Энэ дагуу өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Улсын тэргүүний сумдыг шалгаруулах асуудал хэлэлцэгдэж тэргүүний сумдын нэрс гарлаа. Түүний нэг нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум юм.
Хутаг-Өндөр сум нь Манлай ван Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг бөгөөд түүх дурсгалын газар элбэгтэй нутаг юм. Өдгөө 1200 гаруй өрхтэй, 5000 орчим хүн амтай тус сумын хөдөлмөрийн насны хүн амын 80% нь ажил хөдөлмөр эрхэлдэг хөдөлмөрч ард түмэн юм. Ийнхүү Улсын тэргүүний сумаар шалгарсанд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цахим хаягаараа дамжуулан Хутаг-Өндөрчүүддээ баяр хүргэжээ.

Н.Уранзаяа