Хойд Солонгост коронавирусийн халдварын “анхны тохиолдол” илэрчээ. Тодруулбал, тавдугаар сарын наймны өдөр авсан коронавирусийн шинжилгээгээр Пхеньяны оршин суугчдаас омикрон хувилбарын халдварын тохиолдлууд илэрсэн гэнэ. Үүний дараа “дээд зэргийн онц байдал”-ын горим зарласан байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун вирусийн тархалтыг зогсоохыг тушааж, “гэнэт үүссэн хямралыг” улс орон нь даван гарна хэмээн мэдэгджээ.