McDonalds компани ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг салбаруудаа хаажээ

Америкийн түргэн хоолны аварга сүлжээ McDonalds ОХУ-ын зах зээлээс бүрмөсөн гарахаар болсноо Даваа гарагт зарлажээ. “30 гаруй жил үйл ажиллагаа явуулсны эцэст McDonald’s Corporation Оросын зах зээлээс гарч, Орос дахь бизнесээ зарах ажиллагааг эхлүүлж байна” гэж мэдэгдлээ.  Тус компани Орос дахь бүх хөрөнгийг нь худалдаж авах дотоодын бизнес эрхлэгчийг хайж буйгаа зарласан байна. Худалдан авагч нь McDonalds-ийн нэр, лого, меню, брэнд нэр зэргийг үргэлжлүүлэн ашиглах эрхгүй байх гэнэ.