ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг.
Энэ он гарснаас хойш түр буюу 30 хоногийн хугацаагаар Оросын 18 171 иргэн манай улсад орж иржээ. Тэдний 17 225 хүн нь 30 хоногийн дотор буцаад гарчээ.
2022 он гарсаар энэ тоо нэмэгдэж, дөрөвдүгээр сарын байдлаар 2407 иргэн цагаачлах хүсэлт гарган, түр оршин сууж байгааг ГИХГ-аас мэдээлэв.
Тухайн 2407 иргэн дараах хэлбэрээр албан ёсны виз мэдүүлж манай улсад түр оршин сууж байна.
Оршин сууж буй хэлбэр
|
2021 | 2022 | |||
Албан хэргийн зорилгоор | 141 | 176 | |||
Хөрөнгө оруулагч | 86 | 104 | |||
Хөдөлмөр эрхлэх зорилгоор | 325 | 373 | |||
Суралцах зорилгоор | 40 | 337 | |||
Гэр бүлийн зорилгоор | 629 | 664 | |||
Цагаачлах зорилгоор | 590 | 586 | |||
Хувийн зорилгоор | 128 | 140 | |||
Шашны зорилгоор | 8 | 3 | |||
Түр ирэгч | 29 | 24 | |||
Нийт | 1976 | 2407 |
ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байна.
Энэ он гарснаас хойш түр буюу 30 хоногийн хугацаагаар Оросын 18 171 иргэн манай улсад орж иржээ. Тэдний 17 225 хүн нь 30 хоногийн дотор буцаад гарсан гэсэн мэдээллийг ХХЕГ-аас өгч байна.