УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Олон жил адууны эрлийз, монголыг ялгаж чадахгүй гэж ярилаа. Ялгахыг хүсэхгүй байна. Үүнийг хэн ч ялгаж чадна. Үүлдэрлэг байдлыг гэдгийг яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ. Хүсэхгүй байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Ш.Адьшаа гишүүнтэй олон юм яримааргүй байгаа ч ярихаас өөр аргагүй боллоо. Морины холбоог хувааж, талцуулсан улстөрч, бизнесменүүдийн нэг та шүү. Б.Энхбаяр гишүүний хэлдэг үнэн. Морь, бөхийн холбоонд улстөрчид оролцож, талцуулж хуваагаад өнөөдөртөө золгосон. Улстөрчид яагаад нутгийн зөвлөл, морины холбоо, бөхийн холбоонд нөлөөллөө тогтоох ёстой юм бэ. Үүнийг хэдүүлээ болих хэрэгтэй.
Хүний оролцоотой болохоор маргаан үүсээд байна. Тиймээс хүний оролцоогүйгээр, монгол морийг нурууных нь өндрөөр хоёр жил уралдуулъя гэв.