Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлыг товлосон хугацаанд нь хийж дуусгахдаа чанар, стандартын горимыг алдуулахгүй байх хэрэгтэй” гээд үндсэн замын ажлаас гадна үлдэж буй ажлуудыг тогтоосон хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс