Тэрбээр “Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх ёслол 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Цар тахал олон улсын болон манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, бизнес эрхлэгчдэд амаргүй, хүнд жилүүд өнгөрлөө. Гэсэн ч ТОП 100 ААН-үүд ажлын байрыг хадгалж, хөрөнгө оруулалт хийн, баялаг бүтээж, үйл ажиллагаагаа таслалгүй улс орны нийгэм, эдийн засагт хүндтэй үүрэг гүйцэтгэлээ.
2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос 2.8 их наядаар өсөж, 35.4 их наяд төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж байна. Ажиллагсадын тоо 8.3 мянгаар нэмэгдэж, 99 000 хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувийг эзэлж байна.
Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй байсан ч ТОП 100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 26 хувиар өсөж, 5.3 их наяд хүрсэн амжилтаар 2021 оныг үдлээ” гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын 2021 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлөөлөл
Энержи Ресурс компани
НИК ХХК
Төрийн банк
Худалдаа хөгжлийн банк
Улаанбаатар төмөр зам компани
Голомт банк
Хаан банк
Эрдэнэс Тавантолгой ХК
Оюутолгой ХК
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Номин тав трейд компани
МАК компани
Болд төмөр Ерөө гол ХХК
АПУ ХК
Мобиком ХХК
Монросцветмет нэгдэл ТӨҮГ
МАК цемент компани
Жи мобайл ХХК
Брогоулд ХХК
Скайтел ХХК
Ази Фарм компани
Таванбогд фүүдс пицца компани
Шивээ Овоо ТӨХК
Интернейшнл медикал ХХК
Номинхайпер маркет
Магнай трейд ХХК
Алтан гадас трейд
Баян Айраг Эксплорэйшн ХХК
Сүү ХХК
MCS интернейшнл ХХК
Монголын цахилгаан холбоо ТӨХК
Тавантолгой ХК
Миний дэлгүүр ХХК
Алтан хүдэр ХХК
Таванбогд фүүдс ХХК
Ачит Эхт ХХК
Монполимет ХХК
Монгол шуудан ХК
Шунхлай трейдинг ХХК
Тэс петролиум ХХК