Д.Монголхүүд цахим гав зүүжээ

Иргэн Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр БЗД-ийн анхан шатны шүүхэд болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10.39 цагаас 13.43 цагийн хооронд шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгдэгч Д.Монголхүү /ЭХТА 23.1-1/-д холбогдох шүүх хурал явагдаж, хуралдаанд Д.Монголхүүд нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.

Толруулбал: Түүнийг БЗД-ийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нь хязгаарлаж, цахим гав зүүж өгсөн байна.