Сармагчны цэцэг өвчин 19 улсад бүртгэгдээд байна

ДЭМБ Британи, Испани, Израиль, Франц, Швейцар, АНУ, Австрали зэрэг 19 улсад сармагчны цэцэг өвчний 131 тохиолдол батлагдаж, 106 тохиолдолыг судалж байгаа аж.

Сармагчны цэцэг өвчин нь ихэвчлэн халуурах, жихүүдэс хүрэх, тууралт гарах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.

Уг өвчнөөр өвчилсөн хүний биед тууралт үүсдэг, хэрвээ халдвартай хүнтэй ойр харьцах, эсвэл түүний хувцас, ор дэрний даавуугаар дамжин халдварлах боломжтой. Гэхдээ бэлгийн замаар дамжиж халдварладаг эсэх нь хараахан нотлогдоогүй, судалж байгаа аж. Тиймээс энэ нь хүнээс хүнд,хүрэх шүргэх үед дамждаг вирус юм байна.