Дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин С.Хангай Дархан-Уул аймагт болсон тойргийн барилдаанд зодоглон арван даваа, нэг унаатайгаар түрүүлсэн аж. Харин Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Г.Одбэйс дэд байр, гутгаар байранд Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн харцага Э.Түмэн-Өлзий нар тус тус шалгарчээ.
Аймгийн начин С.Хангайгийн хувьд 2015 онд 19 насандаа Сэргэлэн сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртэж байв. Үүнийхээ дараа 2017 онд Төв аймгийн баяр наадамд улсын начин Ч.Баянмөнхөөр тав давж, аймгийн начин цол хүртэж байсан юм.