Монгол Улсын Засгийн газар хуваарийн дагуу өнөөдөр /2022.05.31/ хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулжээ.
Хуралдаанаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт “Цагаандэл-Уул” боомтыг нээх эсэхийг хэлэлцэх, бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
- Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
- Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
- Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.