Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.
Шадар сайд С.Амарсайхан “Эмээлтэд мах боловсруулах 32 үйлдвэр бий. Мөн БНХАУ руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 байгууллага байна.
Тавдугаар сарын 10-наас МХЕГ-аас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Энэ явцад 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, лацадсан. Шалгалт үргэлжилж байна.
Түүнчлэн мах экспортлох зөвшөөрөлтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийнэ’ гэв.