Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр Өмнөговь аймгийн өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй олгохоор болжээ. “Нутгийн илч” хөтөлбөрт тус аймгийн 15 сумын бүх өрх буюу 22500 өрх хамрагдах аж. Тус компанийн ажилтнууд сум болон багийн төвүүдэд нүүрсний талон тарааж эхэлсэн байна.
- Нутгийн илч хөтөлбөр энэ оны аравдугаар сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид ажлын өдрүүдэд 05.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж байна. Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж эхэллээ хэмээн орон нутгаас мэдээллээ.