Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд иргэнээс “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо“Сонжин гранд” зочид буудлын хашаанд хог шатаагаад байна, тэсэрч дэлбэрээд байна” гэх дуудлага ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зочид буудлын хогийн цэгт шалгалт хийжээ.
Шалгалтаар “Сонжин групп” хариуцлагатай хувьцаат компанийн хог хаягдлаа шатаасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны 14/68 дугаартай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллажээ.
Айлууд хашаандаа хог шатаах нь элбэг байдаг. Агаарын бохирдолтой нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хог шатааж агаар бохирдуулбал Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөг, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох юм байна. Мөн Хог хаягдлын тухай хуулийн 6.1.2-т хогийг ил задгай шатаахыг хориглосон байдаг юм.