Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны 13:00 цагийн орчимд “Сургуулийн хажууд гар утсаа алдсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 11 настай, эмэгтэй А-ийн гар утсыг 32 настай эрэгтэй Д гэгч халааснаас нь хулгайлан авч зугтсаныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна