Шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлага, стандартад нийцүүлэн шуудангийн илгээмжийг хугацаанд нь үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгөх үүрэг хүлээдэг.
Уг үүргийг хэрэгжүүлэхэд шуудангийн компаниудын хүргэлтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас хамааран, Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана” гэснийг хэрэгжүүлэн ажиллахад хүндрэл тулгараад байсан юм.
Тиймээс ХХЗХ-ноос Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд удаа дараа хүсэлт гаргаснаар шуудангийн 110 тээврийн хэрэгсэл улсын дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо.