Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтнууд 10 дугаар сарын 8-9-ний өдрүүд Вашингтон мужийн Сиаттл хотноо ажиллаж амьдарч байгаа иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэв. Нийт хоёр хоногийн хугацаанд давхардсан тоогоор 250 гаруй иргэдэд шинэчилсэн бүртгэлд хамрагдах, төрсний, гэрлэсний бүртгэл, шинээр гадаад паспорт захиалах зэрэг иргэний бүртгэлийн болон нотариатын үйлчилгээ үзүүллээ.
Консулын үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажилласан “Granit Top” LLC компанийн гүйцэтгэх захирал Tsomo Galbadrakh, Н.Зулаа, Ж.Анхбаяр, Э.Золзаяа, “Мандала Даатгал” ХХК-ийн Г.Болорцэцэг, дугуйн спортын ОУХМ, “Номад” клубын үүсгэн байгуулагч, Ц.Ганболд нарт болон Монгол Улсын иргэнийхээ үүргийг биелүүлэн, хариуцлагатай хүндэтгэлтэйгээр үйлчлүүлсэн бүх иргэддээ ЕКГ-аас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар