Өмнөговь аймгийн хэмжээнд Мандал-овоо сумын Мандал, Өтгөн баг, Сэврэй сумын Хоолт багийн нутагт 9 өрхийн мал малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилж 2 сумын 4 голомтын 9 өрхийн 785 толгой мал өвчилснөөс 5 өрхийн хонь-342, ямаа-295 бүгд нийт 637 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг арилж, 2 сумын 4 өрхийн 148 толгой мал шүлхий өвчний шинж тэмдэг арилаагүй өвчлөлтэй байна.
2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 50 өрхийн 25452 толгой малыг шүлхийгээс сэргийлэх дархлаажуулалтад хамруулаад байна.
Мандал-Овоо суманд байнгын хяналтын 2 пост 4 хүний /Хэсгийн төлөөлөгч цагдаа 1, сургуулийн жолооч 1, цэцэрлэгийн аж ахуй нярав 1, ахмад ажилтан 1/ бүрэлдэхүүнтэй,Хөдөлгөөнт эргүүл 2
Булган суманд байнгын хяналтын 2 пост тус бүр 4 хүний /сумын мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч 1, багийн засаг дарга 4, цагдаа 1, ЗДТГ-ын ажилтан 5, бусад ажилтан 5 / бүрэлдэхүүнтэй,
Сэврэй суманд байнгын хяналтын 1 пост Булган, Сэврэй сумын зааг хэсэг дээр 3 хүний /Мал эмнэлгийн тасгийн тархар зүйч 1, ЗДТГ-ын ажилтан 2/ бүрэлдэхүүнтэй нийт 3 суманд байнгын 5 пост, 2 хөдөлгөөнт эргүүлд 25 хүн, 7 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.