ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР

Өмнөговь аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд сар бүрийн эхний өдөр аймгийн Засаг дарга хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсож харилцан ярилцдаг. Энэ удаа “Бид дээрэлхэхгүй” аяныг хэрэгжүүлж байгаа ментор сурагчдыг хүлээн авч сургуулийн орчинд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг үүнийг шийдвэрлэхийн тулд Аймгийн удирдлагын зүгээс хэрхэн анхаарч ажиллавал үр дүнтэй байх талаар сурагчдын санаа бодлыг сонслоо.