ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАЛАА

Говь Гурвансайханы Байгалын Цогцолборт Газрын Хамгаалалтын захиргаа нь говь нутгийнхаа ургамал амьтдыг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, байгалийг онгон дагшинаар нь хадгалан үлдээхийн төлөө ажилладаг билээ. Байгаль хамгаалагчид эргүүлд гарах, ан амьтдаа тоолох, тэмдэг тэмдэглэгээ хийхэд орчин үеийн тоног төхөөрөмжүүдтэй байх шаардлага гардаг. Иймд тус хамгаалалтын захиргааны хамт олонд Аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж хүлээлгэн өглөө. Үүнд: Смарт программд ашиглагдах ULEFONE ARMOR 8 GPS брендийн таблет, хоёр нүдний дуран, богино долгионы станц, авто машины суурин станц зэрэг тоног төхөөрөмжүүд багтсан байна.