Польш Улсын дуучин Анна Мариа Ёопек Төрийн шагналт “Баян Монгол’ чуулгатай хамтран энэ сарын 17-нд цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглоотоо хийх гэж байна.
Анна Мариа Ёопек нь кариерынхаа туршид ганцаарчилсан студын цомог 12, хамтарсан цомог дөрвийг гаргаж байснаас гадна анхлан “Евровижн 1997′ дууны тэмцээнээр олны танил болж байжээ.
Түүнийг Польшийн урлагийг дэлхийд сурталчилж, таниулсны төлөө 2015 онд ерөнхийлөгч Бронислав Коморвски “Полониа Реститутагийн Хүлэг Баатарын Загалмайн одон’-р шагнажээ.