Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан 45 хүний суудалтай Хюньдай Юнивэрс загварын автобус Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийтийн постноос урд зүгт 2 км-ын замд ачааны автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 08-ны өдрийн 20:56 цагт гарсан билээ.
Ослын улмаас ачааны автомашинд зорчиж явсан иргэн Н/ 20 настай, эрэгтэй/, иргэн Н /21 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн аврах ангийн алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Мөн автобусанд зорчиж явсан иргэн К / 43 настай, эрэгтэй/, иргэн З / 42 настай, эрэгтэй/, иргэн Ш / 47 настай, эрэгтэй/ нар автобусны төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тэднийг болон хөнгөн бэртсэн 23 иргэнийг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Автобусны жолооч Н /64 настай, эрэгтэй/ -ны цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.