БНХАУ-ын Эрээн хотод өчигдөр хөл хорио тогтоожээ. Тодруулбал, тус хотын хоёр иргэнээс коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус хотын иргэдээс гурав хоногийн дотор коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ авч, хэвийн нөхцөлд шилжих эсэх шийдвэрийг гаргана” гэж Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн байна.
Ингэхдээ дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм. Үүнд,
·Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх,
·Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад байх,
·Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад байх,
·Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
Мөн Эрээн хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар хаах аж.