Олны анхааралд байдаг трансжендерүүдийн нэг бол Б.Солонго. Тэрээр цахим орчинд тунч идэвхитэй нэгэн. Тэгвэл түүнийг дагагчид түүнээс хүүхэдтэй болох талаар асуух болжээ. Тус асуултад тэрээр дараах хариултыг өгчээ. Тэрээр “Би хэнд ч салтаагаа байцаалгахгүй. Эхлээд өөрсдийнхөө дээдэх, доодох үнэрийг цэвэрлээд сурчих. эмэгтэйчүүдээс болж эрчүүд дорой болж байна. Гэртээ суугаад нөхрөө харцаараа хөдөлгөдөг шиг намайг санах хэрэггүй. Би их шартай хүн. Ингэх тусам чинь дэлхийн хэмжээнд гарна. Оюун ухаанаараа, гоо үзэсгэлэнгээрээ би та нарыг ардаа хаях болно’ хэмээн нэлээн бухимдангуй хариулжээ.