Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Бага танхимд болж дараах асуудлыг хэлэлцэн шийджээ. Үүнд:
-Монголын чөлөөт бөхийн холбооны дүрэм шинэчлэн батлах;
-Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулав.
Ээлжит бус их хурлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.