Хятадын Хэнань мужид байрлах үйлдвэрт гал гарсны улмаас үйлдвэрт ажиллаж байсан 36 хүн амиа алдаж, хоёр хүн ор сураггүй болсон байна. Гал түймэр орон нутгийн цагаар 16:22 цагт гарсан бөгөөд гал сөнөөгчид дөрвөн цаг ажиллаж галыг унтраажээ.
Үйлдвэрт гарсан галын шалтгаан хараахан тодорхойгүй, нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалтын ажил эхлүүлжээ.