Монголын бүх ард түмний өвлийн спортын наадам Орхон аймагт болно

XVI дахь удаагийн Монголын бүх ард түмний спортын өвлийн наадам 2023 оны хоёрдугаар сарын 8-13-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр суманд болох аж.

 

Орхон аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн төрлөөр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш  зохион байгуулж байсан туршлагатай юм.

Энэ жилийн өвлийн спортын наадамд гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трэк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан төрөлд болох юм. Мөн уг наадамд 2006 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө төрсөн тамирчид оролцох боломжтой гэнэ.