Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилж байв. Тэгвэл түүнийг Улаанбаатар хотын хальтригаа гулгааны нөөцийн давсны мөнгөнөөс тэрбумыг шамшигдуулсан хэмээн үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн байна. Түүнийг давсны нөөцөө нөөцлөөгүй, санхүүжилтыг нь өөртөө завшсан, ажын хариуцлага алдсан, яаралтай үед зохион байгуулалт хийж ажиллаж чадаагүй үндэслэлээр ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Ганболдын тухайд МАН-аас 2016 онд Чингэлтэй дүүрэгт өрсөлдөн ялалт байгуулж, УИХ-д сонгогдон 2016-2020 онд парламентад ажилласан юм. Тэрбээр улаанбаатар хотын Налайх районы Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас ажлын гараагаа эхэлж, төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.