2023 оны нэгдүгээр сарын зурхай

Хонь

Найз нөхдөөсөө холбоо харилцаа тасраад удаж байгаа бол энэ сард та эхний алхмыг хийгээрэй. Нөхөрлөлөө дахин сэргээх зориг хэн нэгнээс гарах ёстой бол тэр нь та шүү. Энэ нь эргээд танд урам зориг өгнө. Бие биеийнхээ өсөлт дэвшилтийг хүлээн зөвшөөрч, магт. Бизнесийн шинэ боломжууд таны өмнө нээлттэй байна. Нэгдүгээр сар бол нарийн төлөвлөх сар. Хэтэрхий яаран хөдлөх хэрэггүй. Заримдаа ердийн үеэс илүү эмзэг мэдрэмтгий болсон санагдаж магадгүй. Зүрх сэтгэлээ бус тархиа дага. Сарын дунд үеэс хойш завгүй өдрүүд үргэлжлэнэ. Бизнесийн зорилготой олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцох нь танд тустай.

Үхэр

Та өөрийн практик чадвар, мэдрэмжийн ачаар гайхамшигтай гэрээ хэлэлцээр байгуулж чадна. Ялангуяа сарын эхэн үед сайн сайхан зүйлс олон тохиолдоно. Хаа нэгтээ богино хугацааны аялалаар явах боломж гарна. Боломжийг шүүрээд ав. Танд яг одоо амралт хэрэгтэй байна. Өөрийнхөө дотоод хүнийг сонсож, бясалгах, ганцаараа байх цаг гарга. Сарын сүүлээр нүд, чихээ соргог байлга. Танд тусалж чадах хүмүүстэй ойр дотно харилцаа холбоо үүсгэ. Аливаа шаналгаатай зүйл тохиолдвол тэр нь ямар нэг гадны нөлөөллөөс бус зөвхөн таны сэтгэл санаа, ухаан бодлоос эхтэй гэдгийг санаарай.

Ихэр

Энэ сард гэр бүлийнхнийхээ төлөө багагүй цаг хугацааг зарцуулж, хариуцлага үүрнэ. Үүнийг ял болголгүйгээр таатай хүлээж ав. Амьдралд тань тохиох бүхий л зүйлийг байгаагаар нь хүлээж авахыг зөвлөе. Ингэхдээ чимх хошин мэдрэмжээ ч бас бүү алдаарай. Гэр бүлээрээ аялж магадгүй. Ойр дотны хэн нэгний эрүүл мэнд санаа зовооно. Аливаа нөхцөл байдлыг аль болох том зургаар нь харж, уужуу ухаанаар шийдвэр гаргаарай. Тааламжгүй нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тань олон хүн харж байгаа тул ухаалаг байгаарай.

Мэлхий

Шаргуу ажиллаж, нямбай төлөвлөх сар. Та яг одоо л амьдралынхаа шинэ үеийг эхлүүлж, томоохон амжилтын суурийг тавьж буйгаа сана. Төдийлөн анхаардаггүй байсан нарийн ширийн зүйлсдээ ч санаа тавих шаардлага гарч мэдэх юм. Оюун санаа болон бие махбодьдоо ялгаагүй анхаарал хандуулаарай. Шим тэжээлтэй хоол хүнс идэж, дасгал хөдөлгөөн хийж эхлэ. Хайр дурлалын харилцаа таны бухимдлыг төрүүлж магадгүй. Зарим зүйлийг зөнгөөр нь орхих нь илүү өлзийтэй. Сарын дунд үеэс санхүүгийн байдал тиймхэн байна. Мөн сонссон бүхэндээ итгэх хэрэггүй гэдгийг од эрхэс онцгойлон зөвлөлөө.

Арслан

Юуг ч хүчлэх хэрэггүй, хүчээр бус ухаанаар бүхнийг шийд. Яаран шийдвэр гаргахаас өмнө үнэлэлт, дүгнэлт сайтар хий. Аливаа тааламжгүй үйл явдал ямар учраас болсныг бүрэн ойлгох хүртлээ өөрийн бодлоо өөртөө хадгал. Энэ сараас эхлээд үүрэх ачаа тань бага ч атугай хөнгөрнө. Сэтгэл хөдлөлөөр бус логик үндэслэлээр бүх зүйлд ханд. Ямар нэг шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гарга. Дотоод хүнтэйгээ ярилцаж, бясалгахад хамгийн тохиромжтой сар. Төлөвлөж байсан зарим зүйл бүтэлгүйтэж магадгүй. Гэхдээ энэ нь нэг талаасаа танд ашигтай ч байж мэдэх юм. Хайртай хүндээ хайраа тодорхой илэрхийл. Таны зорилго таны үйлдэлтэй таардаг уу, гэдгийг сана.

Охин

Нэгдүгээр сар бол бизнестээ хамаг анхаарлаа хандуулах сар. Хэрвээ та ямар нэг зүйлийг хийхэд чадвар дутуу санагдаж байгаа бол өөр тохирох хэн нэгэнд нь даатга. Гэнэтийн ашиг орлого орж ирнэ. Гэхдээ үүнд сэтгэл ханаад хэрэггүй, ухаалаг зарцуулаарай. Таны түргэн шуурхай байдал, аз жаргалтай аура эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө. Өөрийн мэдлэг, туршлагатаа тулгуурлан ухаалаг шийдвэр гаргахыг хичээгээрэй. Бизнес аялалд явах юм уу, хуучны найз нартайгаа зугаалж магад. Өчигдрийн бодол өнөөдрийн таныг бүтээж байгаа гэдгийг санаж, эерэг хандлагыг хэвшил болго.

Жинлүүр

Маш олон гэрээ хэлэлцээр байгуулах чухал сар. Зарим үүрэг даалгавар болон бизнесийн хамтрагчид өөрчлөгдөнө. Ингэснээр амьдралын хэмнэл ч өөрчлөгдөнө. Энэ оны төлөвлөгөөгөө дахин шинээр гаргаж, хуучирч, онцын шаардлагагүй болсон зүйлсийг төлөвлөгөөнөөсөө хас. Яг одоо амьдралд тань юу хамгийн үнэ цэнтэй байна гэдгийг дахин бод. Салхи завины чиглэлийг өөрчилбөл та түүнд нь тааруулж сэлүүрдэх хэрэггүй. Зөрүүдлэж, шаардлагагүй зүйл рүү зүтгээд онц амжилтад хүрэхгүй. Холоос сайхан мэдээ хүлээж авна.

Хилэнц

Энэ сард бизнесээ нэн тэргүүнд тавиарай. Хийхийг хүсч байсан зүйлсээ зориглон барьж ав. Удаан хүлээсэн тань таныг гонсойлгохгүй. Гэр бүлийн харилцаанд бага зэрэг асуудал гарах ч хэт ноцтой хүлээж аваад хэрэггүй.  Энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Бүх зүйл зүгээр байсан ч урьдчилан сэргийлэх үзлэгт ороод үзэхэд илүүдэхгүй. Сарын дунд үеэр ганцаараа байх цаг өөртөө гаргаарай. Гэр орноо цэвэрлэж, өөртөө тав тухыг бүрдүүлэх нь стрессээ тайлах нэг арга. Өөрийн итгэл үнэмшилдээ эзэн бай. Өөрийн сонгосон замаар итгэлтэй алх.

Нум

Хайртай хүмүүсдээ яагаад хайртайгаа, ямар их хайртайгаа харамгүй илэрхийл. Сайхан үгэнд тань хэмжээ хязгаар гэж байх ёсгүй. Хүмүүсийг хайрласнаар та өөрөө маш их зүйлийг сурч авна. Энэ сард сэтгэл хөдлөлийн савлагаа ихтэй, заримдаа галзуу хулгана дээр суусан мэт санагдаж ч магадгүй. Аливаа зүйлд хэт мэдрэг хандаж хэрэггүй. Ажил, бизнестэй холбоотой олон шинэ санаа төрнө. Үүнийгээ итгэлтэй сайн найзтайгаа хуваалцаж, ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөө бус оюун ухаанаа дага.

Матар

Нэгдүгээр сард санхүүгийн байдал бат бөх байна. Гэхдээ үүнд сэтгэл ханалгүй, нэн тэргүүний хэрэгцээтэй зүйлсдээ л мөнгөө зарцуулаарай. Хөрөнгө оруулалтын талаар бол бодоод ч хэрэггүй. Найз нөхөдтэйгөө санал зөрөлдөж, үл ойлголцоно. Таны хичээл зүтгэлийг хэн ч анзаарахгүй байгаа мэт санагдана. Гэлээ гээд гунилгүй өөрийгөө дайчилсаар л байгаарай. Ихэвчлэн сэтгэл хөдлөл ихтэй байдаг матрын ордныхон энэ сард харьцангуй тайван байна. Энэ сард эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулаарай.

Хумх

Энэ сар хөгжилтэй, зугаатай өнгөрнө. Гэхдээ энэ тайван байдал бол шинэ эхлэлийн өмнөх нам гүм үе гэдгийг сана. Хийж дуусгаагүй зүйлсээ дуусгаж, ирээдүйгээ шинээр төлөвлө. Хүмүүсийг, нөхцөл байдлыг үргэлж шүүх гээд хэрэггүй. Заримдаа та аливаа юмны тунг ихдүүлэх гээд байдаг хүн юм. Эрч хүчээ чухал бус зүйлд зарцуулаад хэрэггүй. Санхүүгийн зарцуулалтаа нарийн системтэй төлөвлө. Хайр дурлалын харилцаанаас болж шаналж магадгүй. Байгальтай ойр байж, өөртөө бясалгах цаг гарга. Ажил дээрээ ч, гэртээ ч өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарла.

Загас

Энэ сард хэт их сэтгэл хөдлөлд автах магадлалтай. Аливаад уян хатан байж, яаран шийдвэр гаргахаас зайлсхий. Долоо хэмжиж нэг огтол. Долоо хоногийн дунд үеэс нөхцөл байдал хамаагүй намжина. Хэлэх үг, хийх үйлдэлдээ хянуур ханд. Ямар нэгэн зүйл зарж борлуулах гэж байгаа бол сарын сүүл үе тохиромжтой. Найз нөхөдтэйгээ аялж, ажлаасаа түр завсарлага аваарай. Сарын сүүлээр сайн мэдээ сонсоно. Санхүүгийн байдал сайжирна. Шинэ хоббитой болж, хэзээ ч туршиж байгаагүй зүйлээ оролдоод үзээрэй.