Засгийн газраас экспортод гарч байгаа нүүрсийг хил нөхцлөөр зарах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан эхний арга хэмжээ Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат “Засгийн газрын тогтоолоор С зөвшөөрлийг өмнө АТҮТ-өөс олгодог байсан. С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас олгодог болсон. Нүүрсийг ирэх сарын 1-ээс Биржийн арилжаа хийхээр төлөвлөж байгаа.
Энэ оны сарын 15-аас эхлэн С зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас олгож эхэлнэ. Хилийн үнээр худалдан борлуулах, нүүрсний тээвэрлэлт хийх ААН-үүдийг ерөнхий гэрээний шугамаар нээлттэй ид тод сонгон шалгаруулалт зарласан байна.
- Дээрх сонгон шалгаруулалтад шалгарсан компаниудад С зөвшөөрөл олгоно
- Цагаан хадан дээр овоорсон байгаа 2,7 сая тонн нүүрсийг хилээр гаргахад мөн С зөвшөөрөл олгоно.
Ирүүлсэн хүсэлтийн тоо нь олговол зохих С зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт тавьсан ААН-үүд ижил зарчмаар шударга хуваарьлалт хийнэ. Монгол Улсын хэмжээнд 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүнээс 4680 С зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдож байна. Үүнтэй холбоотой мэдээллийг компанийн вэб сайтад байршуулна” гэлээ.