Өчигдөр “Elle” сэтгүүл хоёрдугаар сарын дугаартаа жүжигчин Сун Хе Гёныг онцолжээ.
Тэрбээр “Netflix”-ээр цацагдсан “The Glory” киноны гол дүрийг бүтээж нилээдгүй дуулиан дэгдээгээд байгаа юм. Жүжигчин энэ удаагийн сэтгүүлийн зураг авалтанд өөртөө итгэлтэй байдал болон хүйтэн хөндий дүр төрхийг бүтээхийн зэрэгцээ “Fendi” брэндийн хувцасыг өмссөн байна.
Түүний бүрэн хэмжээний ярилцлагыг “Elle” сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаараас унших боломжтой ажээ.