“Хөгжлийн банкны нээлттэй сонсгол” шууд үргэлжилж байна. Тус сонсголд УИХ-ын Хянан шалгах Түр хорооны гишүүд оролцож байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “2013 оны долдугаар сарын 8-нд Бодлогын зөвлөлийн 12 дугаар хуралдаан болсон. Гурван хуралдаанаар төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих үү, үгүй юү гэдэг асуудал яриад Засгийн газраас төмөрлөгийн үйлдвэрийг дэмжиж, жилд 200 мянган тонн арматурын төмөр боловсруулна гэсэн. Тухайн үед намайг зээл авах компаниудад 50 сая ам.доллар өг гэж хэлсэн байна гэсэн. Энэ тогтоолын хавсралтад дөрвөн компанийн нэр байгаа. Үндэсний аюулгүй байдлын тогтоолоор үйлдвэр, дэд бүтцийг дэмжих нь зөв. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтынх нь нэгээс илүү хувийг өгч болохгүй гэдгийг анхааруулсан байгаа. Тухайн үед зээл авах хүсэлтэй компаниуд 152 сая ам.доллар хэрэгтэй байна гэж байсан. Үүнийг харгалзагч сайдуудад нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу 30 хүртэлх хувийг өгнө гэж ярьсан. Энэ нь 50 сая ам.доллар гэсэн үг. Гэхдээ Засгийн газрын тогтоолоор 50 сая ам.доллар гэж гараагүй. Хөгжлийн банк хуультай 100 гаруй хүн ажилладаг. Засгийн газар тогтоол гаргаад барьцаа хөрөнгө нь байвал 50 сая ам. доллар олгоно. Харин барьцаа байхгүй бол олгохгүй байж болно гэдгийг 50 сая ам.доллар хүртэл гэж бичдэг юм. Тухайн үед “Бэрэн” тэргүүтэй дөрвөн компанийн хоёр нь зээл авсан байдаг. Би Ерөнхий сайдаад ажиллаж байхдаа нэг төгрөгийн зээл Хөгжлийн банкнаас аваагүй. Нэг ч төгрөгийн зээл хүнд өгөөгүй” гэлээ.