УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж байгаа юм. Тус хуулийг өргөн барьж буй талаарх хэвлэлийн хурлыг/2023.01.16/ яг одоо төрийн ордонд хийж байна.
УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Г.Тэмүүлэн: “Төсвийн шинэчлэлийн 4 бодлого”-ыг дэвшүүлж Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг 14 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барилаа.
Үүнд: ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН 4 БОДЛОГО
1.Төсвийн тогтвортой байдлыг хангах бодлого
2.Төсвийн төлөвлөлт, ил тод нээлттэй байдлыг дээшлүүлэх бодлого
3.Төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг сайжруулах бодлого
4.Гадаад зээл тусламж, өрийг хязгаарлах бодлого