Гэрээсээ гараад 20 хоног сураггүй алга болсон хүүг бөхийн өргөө хавийн PC тоглоомын төвд байхад нь цагдаагийн алба хаагчид олжээ.
Иргэн Ж.Лхагважавын хүү Энх-Өлзий 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Нарт өргөө” хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явснаасаа хойш ор сураггүй алга болсон талаар сошиал орчинд мэдээлэл гарсан.
Хүүг Цагдаагийн газарт бүртгүүлж, эрэн сурвалжлуулж, хүүгийн зурагт хуудсыг хотын гудамжаар наасан боловч сураг гарахгүй өнөөдрийг хүрсэн юм.