УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд өмнө нь асуулт асууж, үг хэлж дууссан байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжигдлээ. Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлын хэлэлцэж эхэллээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Даваа гаригт УИХ-ын даргад өгсөн байна.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.