Бүгд найрамдах Чех улсад жирэмсэн монгол бүсгүй сураггүй алга болсон бөгөөд нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл цахим орчин цацагдсан.
Энэ хэргийн талаар мэдээлэл ГХЯ-нд ирсэн үү, нас барсан шалтгааныг тогтоосон эсэхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болдоос сэтгүүлчид тодруулсан юм.
Тэрбээр, Чех улсад оршин суудаг Монгол Улсын иргэн эмэгтэй нас барсан харамсалтай явдал болсон. Хэргийг Чех улсын Цагдаагийн газарт шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Талийгаачийн нөхөр болон ар гэрийнхэн энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд өгөхгүй байхыг хүссэн тул үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.