ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн Казакстан улсад очоод буй Буриад, Халимаг, Тува иргэд Монгол Улсад татан авах хүсэлт ирүүлсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ГХЯ-аас тодруулахад: ОХУ-д үүссэн нөхцөл байдлаар үүдэн Казакстанд очсон Тува, Буриад, Халимаг иргэд Монгол улсыг татан авах хүсэлт ирүүлсэн. ГХЯ-аас зардал гаргаж тухайн иргэдийг татан авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн гэв.
Сануулахад: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласан бөгөөд үүнээс хойш тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдсэн билээ.